Товч танилцуулга

Анунгоо ХХК нь дэлхийн хэмжээнд хүлээн зєвшєєрєгдсєн 170 гаруй жилийн түүхтэй үндэстэн дамнасан корпораци болох “Procter and Gamble” компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж, Монголын ард түмнийг P&G-ийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээр байнга хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа эрхэм сонголт байна гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Одоогоор “Procter and Gamble”-ийн Ariel, Tide, Myth, Lenor, Pantene, Head&Shoulders, Wash&Go, Fairy, Comet, Always, Discreet, Camay, Safeguard, Pampers, Sleep & Play, Blend-a-Med, Oral-B, Mr Proper гэх мэт ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүн, Gillette эрэгтэйчүүдийн сахлын татуурга, Wella, Londa ахуйн хэрэглээний үсний будаг, үс арчилгаа, Pringle’s брэндийн чипс мөн Францын Innotech корпорацийн Totema, Bactox, Pharmatex, Innotex, Polygynax, Ideos гэх мэт брэндийн эм, Солонгосын Daewon Pharm-ийн Power Brain, Wontaxime, Oramin-G, Metran, Trigel, RIZINE эм  Германы Wella, Londa мэргэжлийн үс арчилгааны бүтээгдэхүүн, Америкийн Wrigley’s компанийн Orbit, Spearmint, Hubba Bubba бохь гэх мэт дэлхийд алдартай 40 гаруй брэнд бүтээгдэхүүнүүдийг Улаанбаатар хотын бүх худалдааны цэгүүд болон хөдөө орон  нутгийн гэрээт борлуулагчдаараа дамжуулан Монголын зах зээлд нийлүүлж байна.

Мөн 2011 оноос эхлэн Туркийн Ipek Kagit цаасан бүтээгдэхүүн, Pringles chips, Италийн Barilla-ийн албан ёсны дистрибютер болон үйл ажиллагаа өргөжин тэлж байна.

Түүнчлэн  Монгол улсын Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран нийгмийн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүнээс дурдвал төрсөн залуу эхчүүдэд зориулсан  ‘Hospital Sampling’, өсвөр насны охидод зориулсан School education program, Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн холбоо, ЭМШУИС-ын Нүүр Ам Судлалын сургуультай хамтран засгийн газраас баталсан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн биелэлтийг хангах, нийт иргэдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор “Эрүүл Инээмсэглэл-2015” хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлж байна.

 

Анунгоо ХХК нь P&G-ийн дистрибьютерийн шаардлагыг өндөр түвшинд ханган ажиллаж, Төв Ази ба Кавказийн бүсийн орнуудаас шалгаран 2006 онд “Best class distributor organization” цол өргөмжлөлөөр шагнагдаж байсан.

Тус компани нь худалдааны салбарт шинэлэг үйлчилгээ, технологийг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. Анунгоо компанийн ажиллагсад хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийсэн үйлчилгээ үзүүлэх талаар зах зээл өндөр хөгжсөн орнуудын туршлага, онолд тулгуурласан сургалтанд хамрагддаг ба компанийн зүгээс үйлчилгээний чанарт ач холбогдол өгч ажилладаг.

2009 онд Анунгоо ХХК нь Франц улсын нийслэл Парис хотод төвтэй BID буюу Business Initiative Directions конвенцоос хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээдэлж ажилладаг, бүтээгдэхүүн, үйл ажиллагааныхаа чанарыг байнга өндөр түвшинд байлгадаг байгууллагуудад олгодог дэлхийн хэмжээний Golden Star шагналын эзнээр Монгол улсаас шалгарсан анхны компаниар тодорсон юм. 1973 оноос хойш уг шагналаар дэлхийн хэмжээнд 173 байгууллага шагнагдаад байгаа билээ. 

Мэдээлэл

24

05 сар

Pampers уутаа цуглуулаад бэлэ
Та Pampers живхний ширхэгийн уутыг цуглуулаад өөрт ойр байрлах дэлгvvрээс  уутны тоонд (30ш, 21ш, 14ш) харгалзах 3 төрлийн бэлгээс сонгож аваарай

24

02 сар

3 сая дахь иргэддээ бэлэг гар
  Өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин болон түүний үе чацуутнууд, тэднийг эх барьж авсан эмч, эх баригч нарт хүндэтгэл үзүүлэ
Copyright (C)2012 MCS ANUNGOO.
Вэб дизайнВэб сайт-ыг  Модив Софт ХХК-д хөгжүүлэв