Санал асуулга

Та Pringles аль амтанд нь илүү дуртай вэ?
Цөцгий болон сонгинотой
20%
Оргиналь
20%
Халуун чинжүүтэй
18%
Бяслаг болон сонгинотой
20%
Утсан хавирга
17%
Xtreme
5%
Оролцсон хүний тоо: 402

Холбоо барих

Хаяг:
Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, М-Си-Эс Анун төв, Улаанбаатар хот-17060, Монгол улс
Утас:
77115181, 77115511
Факс:
77122555
Имэйл:
anungoo@mcs.mn

3 сая дахь иргэддээ бэлэг гардууллаа

3 сая дахь иргэддээ бэлэг гардууллаа

 

Өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин болон түүний үе чацуутнууд, тэднийг эх барьж авсан эмч, эх баригч нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

Модон морь жилийн үхэр сарын шинийн 4-ний өдөр буюу аргын тооллын 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 минутад төрсөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын охин Монгол Улсын 3 сая дахь иргэн болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Монголжин нэр хайрласан билээ. Тэр өдөр төрсөн 180 хүүхэд Монголжин охины чацуутан болсон юм. Энэ өдөр нийслэлд 84, хөдөө орон нутагт 94, хилийн чанадад 3 нийт 181 хүүхэд төрсний 99 нь хүү, 82 нь охин байжээ.

Мөн хоёр ихэр хүүхэд 5 мэндэлсэн нь Монгол Улс улам олуулаа болохын бэлэгдэл боллоо. Монголчууд нярайлсан эхийг тэнхрэх болон шинэ хүнийг хөлсөхөөс сэргийлж хэт эрт эргэхээс болгоомжилдог ёсыг дагаж нэг сарын ойн дээр нь Монгол Улсыг гурван сая болгосон иргэн, түүний чацуутнууд, тэднийг эх барьж авсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Эрүүл мэнд, спортын яамнаас баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн нь энэ юм.

Энэхүү арга хэмжээнд “Анунгоо” компани оролцож, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан гурван сая дахь иргэн Монголжин болон түүний нийт чацуутнуудад гарын бэлэг бэлдсэнээ Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Copyright (C)2012 MCS ANUNGOO.
Вэб дизайнВэб сайт-ыг  Модив Софт ХХК-д хөгжүүлэв