Lenor

 

Хувцас, эдлэл ангижруулагч Ленор

  •     Хувцас, эдлэлийг гойд зөөлөн болгоно.
  •     Тааламжтай үнэрийг удаан байлгана.
  •     Цахилгаанжихаас хамгаална

 

Ленорийг гараар болон ямар ч төрлийн угаалгын машинаар угаахад хэрэглэнэ. Угаалгын нунтгаар угаасны дараа хамгийн сүүлийн зайлах усандаа Ленорыг хийгээрэй.

Ленор ямар ч даавуунд тохирно. Одоо Ленор илүү хэмнэлттэй боллоо!

Ленорын доорхи нэр төрлүүдээс сонгоорой:

  • Үндсэн нэр төрөл: “Скандинавын хавар”, “Альпийн нуга”
  • Хүүхдийн болон эмзэг арьсанд зориулсан.

Зөвлөгөө

Орчин үед даавуунууд онцгой арчилгаа шаарддаг болсон. Зөвхөн өнгөөр нь ялгахаас гадна шошгон дээрх тэмдэглэгээг ашиглан даавууны бүтцээр нь бас ангилах хэрэгтэй. Эдгээр таних тэмдэглэгээ нь ямар горимоор угаах, индүүдэж болох эсэх, химийн аргаар цэвэрлэх, цайруулж, сэгсэрч болох эсэхийг зааж өгнө.

 

Мэдээж ямар ч угаалга угаах эдлэлээ ангилахаас эхэлдэг. Хамгийн эхлээд өнгөөр нь ангилна: цагаан, хар, өнгөтэй гэх мэт. Энэ нь угааж байгаа эдлэлийн будаг бие биедээ уусахгүй байх сайн талтай. Угаах эдлэлээ өнгөөр нь ялгасны дараа та даавууны төрлөөр нь ангилан ялгах хэрэгтэй. Жишээ нь: угаах гэж байгаа өнгөтэй хувцсан дунд ноосон цамц, торгон эмэгтэй цамц, хөвөн даавуугаар хийсэн майк гэх мэт байвал эдгээр хувцаснуудыг бүгдийг нь цуг угааж болохгүй, өөр өөр горимоор угаах ёстой. Ингэж угаах зүйлээ ангилахыг автомат угаалгын машин шаардана.

Угаах эдлэлээ бохирдлооор нь ялгана. Бага бохирдолтой эдлэлийг их бохирдолтойг бодвол бага температуртай усаар богино хугацаанд угаана.

Угааж буй эдлэлийнхээ даавууг гэмтээхгүйн тулд хувцаснуудынхаа халаасыг эргүүлэх, цахилгааныг татах, товч болон дэгээнүүдийг товчлох хэрэгтэй. Таагүй явдлаас зайлсхийхийн тулд угаах хувцаснуудынхаа халаасанд юм байгаа эсэхийг шалгаарай. Нусны алчуур, оймс г.м жижиг зүйлийг угаахдаа зориулалтын торон уутанд хийж угаагаарай. Энэ зориулалтын торон уутыг машин худалдан авсан дэлгүүрээсээ худалдан авч болно.

 

1. Угаалгын машиныг ажиллуулаагүй үедээ хаалгыг нь онгорхой байлган хатааж эвгүй үнэртэй болохоос сэргийлээрэй

2. Сар бүр «сервис угаалга » гэж 600 юмуу 900 халуун усаар цайруулагчтай угаалгын нунтагаар /жишээ нь: ARIEL УУЛЫН ШҮҮДЭР юмуу ARIEL ЦАГААН САРНАЙ-гаар / хувцас хийхгүйгээр хоосон угааж бай

3. Хатуулга ихтэй ус нь зэврэлт үүсгэж, ингэснээрээ угаалгын машины ашиглалтын хугацааг богинсгодог. Чанар сайтай угаалгын нунтаг нь /Жишээ нь: Ariel/ ус зөөлрүүлэгчтэй байдаг тул зэврэлт үүсгэхийг зогсооно.

4. Автомат угаалгын машины зориулалтын угаалгын нунтгийг хэрэглэж байгаарай. Угаалгын нунтгийн уутан дээр угаалгын машины зураг байгаа эсэхийг анзаараарай. Хагас автомат юмуу гараар угаахад зориулагдсан угаалгын нунтгийн уутан дээр таних зураг байдаг.

 

Санал асуулга

Та Pringles аль амтанд нь илүү дуртай вэ?
Цөцгий болон сонгинотой
20%
Оргиналь
20%
Халуун чинжүүтэй
18%
Бяслаг болон сонгинотой
20%
Утсан хавирга
17%
Xtreme
5%
Оролцсон хүний тоо: 402

Мэдээлэл

Copyright (C)2012 MCS ANUNGOO.
Вэб дизайнВэб сайт-ыг  Модив Софт ХХК-д хөгжүүлэв