Миф

 

Үнэ ба чанарын шилдэг хослол. Угаалганд тулгардаг гол бэрхшээл болох чанартай үр дүн, бүтээгдэхүүний үнэ хоёрыг шийдэх аргыг Миф танд санал болгож байна. Өмнө нь үнэтэй угаалгын нунтагт ашиглагдаж байсан толбо арилгагч шинэ технологи болох М-Zim5 бүх хэрэглэгчийн хүртээл боллоо.

Толбыг арилгадаг. Миф М-Zim 300C усанд ч толбыг арилгаж чадна. Мифийн найрлаганд хувцас, эдлэлийг угаасны дараа цэв цэвэрхэн болгодог хэд хэдэн бодис ордог. М-Zim технологи нь ердийн угаалгын нунтгуудаар арилгах боломжгүй хэцүү толбыг (цус, өвс ногоо, тос, шоколад, зайрмаг г.м.) амархан арилгана.

Халамжтай Миф. Найрлаганд нь даавууны тод, жинхэнэ өнгийг хадгалж чадах тусгай бодисууд ордог. Эзэгтэй нар эдлэлийг шинэхэн, цэвэр болгож буй шинэ Миф М-Zim-ийг гарцаагүй үнэлнэ. Үүнээс гадна Миф М-Zim тусгай найрлагын тусламжтайгаар угаалгын машиныг зэв болон шохойн өнгөрөөс хамгаална.

Давхар үйлчилгээтэй Миф (Миф 2 в 1). Таны хувцас, эдлэлийг цэвэрхэн, зөөлөн болгоно. (Өмнөх Миф угаалгын нунтагтай харьцуулахад цэвэр, шинэхэн байдлаа хадгалах хугацаа нь 3 дахин илүү).

Зөвлөгөө

Орчин үед даавуунууд онцгой арчилгаа шаарддаг болсон. Зөвхөн өнгөөр нь ялгахаас гадна шошгон дээрх тэмдэглэгээг ашиглан даавууны бүтцээр нь бас ангилах хэрэгтэй. Эдгээр таних тэмдэглэгээ нь ямар горимоор угаах, индүүдэж болох эсэх, химийн аргаар цэвэрлэх, цайруулж, сэгсэрч болох эсэхийг зааж өгнө.

 

Мэдээж ямар ч угаалга угаах эдлэлээ ангилахаас эхэлдэг. Хамгийн эхлээд өнгөөр нь ангилна: цагаан, хар, өнгөтэй гэх мэт. Энэ нь угааж байгаа эдлэлийн будаг бие биедээ уусахгүй байх сайн талтай. Угаах эдлэлээ өнгөөр нь ялгасны дараа та даавууны төрлөөр нь ангилан ялгах хэрэгтэй. Жишээ нь: угаах гэж байгаа өнгөтэй хувцсан дунд ноосон цамц, торгон эмэгтэй цамц, хөвөн даавуугаар хийсэн майк гэх мэт байвал эдгээр хувцаснуудыг бүгдийг нь цуг угааж болохгүй, өөр өөр горимоор угаах ёстой. Ингэж угаах зүйлээ ангилахыг автомат угаалгын машин шаардана.

Угаах эдлэлээ бохирдлооор нь ялгана. Бага бохирдолтой эдлэлийг их бохирдолтойг бодвол бага температуртай усаар богино хугацаанд угаана.

Угааж буй эдлэлийнхээ даавууг гэмтээхгүйн тулд хувцаснуудынхаа халаасыг эргүүлэх, цахилгааныг татах, товч болон дэгээнүүдийг товчлох хэрэгтэй. Таагүй явдлаас зайлсхийхийн тулд угаах хувцаснуудынхаа халаасанд юм байгаа эсэхийг шалгаарай. Нусны алчуур, оймс г.м жижиг зүйлийг угаахдаа зориулалтын торон уутанд хийж угаагаарай. Энэ зориулалтын торон уутыг машин худалдан авсан дэлгүүрээсээ худалдан авч болно.

 

1. Угаалгын машиныг ажиллуулаагүй үедээ хаалгыг нь онгорхой байлган хатааж эвгүй үнэртэй болохоос сэргийлээрэй

2. Сар бүр «сервис угаалга » гэж 600 юмуу 900 халуун усаар цайруулагчтай угаалгын нунтагаар /жишээ нь: ARIEL УУЛЫН ШҮҮДЭР юмуу ARIEL ЦАГААН САРНАЙ-гаар / хувцас хийхгүйгээр хоосон угааж бай

3. Хатуулга ихтэй ус нь зэврэлт үүсгэж, ингэснээрээ угаалгын машины ашиглалтын хугацааг богинсгодог. Чанар сайтай угаалгын нунтаг нь /Жишээ нь: Ariel/ ус зөөлрүүлэгчтэй байдаг тул зэврэлт үүсгэхийг зогсооно.

4. Автомат угаалгын машины зориулалтын угаалгын нунтгийг хэрэглэж байгаарай. Угаалгын нунтгийн уутан дээр угаалгын машины зураг байгаа эсэхийг анзаараарай. Хагас автомат юмуу гараар угаахад зориулагдсан угаалгын нунтгийн уутан дээр таних зураг байдаг.

 

Санал асуулга

Та Pringles аль амтанд нь илүү дуртай вэ?
Цөцгий болон сонгинотой
20%
Оргиналь
20%
Халуун чинжүүтэй
19%
Бяслаг болон сонгинотой
20%
Утсан хавирга
17%
Xtreme
5%
Оролцсон хүний тоо: 400

Мэдээлэл

Copyright (C)2012 MCS ANUNGOO.
Вэб дизайнВэб сайт-ыг  Модив Софт ХХК-д хөгжүүлэв