Tide

 

Tide Absolute - шинэ орц найрлагын тусламжтайгаар зах, ханцуй, оймс зэрэг угаахад төвегтэй хэсгүүдийг ч цэвэрхэн бол гож чадна. Tide Absolute -ийн тусгай орц найрлага нь даавууны ширхэг бүрийг тэнийлгэх чадалтай учир даавуун дээр хир буртаг тогтохоос хамгаална. Иймд Tide таны эдлэлийг цэв цэвэрхэн болгохоос гадна тэдгээрийгхир буртагнаас бамбай мэт хамгаална.

Мөн Tide бусад хямд угаалгын нунтгуудыг бодвол илүү хэмнэлттэй, учир нь тэдгээрийн найрлагын 50 хүртэл хувийг идэвхигүй бодисууд эзэлдэг юм. Сайн үр дүнд хүрэхийн тулд хямд угаалгын нунтагтай харьцуулахад 2 дахин бага Tide хэрэглэгдэх бөгөөд түүний ширхэг бүр нь хир буртагтай идэвхитэй тэмцнэ.

Tide Absolute дараах нэр төрлүүдийг санал болгож байна:

  • Энгийн (Цагаан ба цайвар эдлэлд зориулсан): Альпийн нурууны цэнгэг агаар, Цагаан үүл, Нимбэг ба сараана цэцэг
  • Колор (Өнгөт эдлэлд зориулсан)
  • 2 in 1 Lenor touch (цагаан ба цайвар эдлэлд зориулсан Lenor ангижруулагчийн нэмэлт үйлчилгээтэй)

Зөвлөгөө

Орчин үед даавуунууд онцгой арчилгаа шаарддаг болсон. Зөвхөн өнгөөр нь ялгахаас гадна шошгон дээрх тэмдэглэгээг ашиглан даавууны бүтцээр нь бас ангилах хэрэгтэй. Эдгээр таних тэмдэглэгээ нь ямар горимоор угаах, индүүдэж болох эсэх, химийн аргаар цэвэрлэх, цайруулж, сэгсэрч болох эсэхийг зааж өгнө.

 

Мэдээж ямар ч угаалга угаах эдлэлээ ангилахаас эхэлдэг. Хамгийн эхлээд өнгөөр нь ангилна: цагаан, хар, өнгөтэй гэх мэт. Энэ нь угааж байгаа эдлэлийн будаг бие биедээ уусахгүй байх сайн талтай. Угаах эдлэлээ өнгөөр нь ялгасны дараа та даавууны төрлөөр нь ангилан ялгах хэрэгтэй. Жишээ нь: угаах гэж байгаа өнгөтэй хувцсан дунд ноосон цамц, торгон эмэгтэй цамц, хөвөн даавуугаар хийсэн майк гэх мэт байвал эдгээр хувцаснуудыг бүгдийг нь цуг угааж болохгүй, өөр өөр горимоор угаах ёстой. Ингэж угаах зүйлээ ангилахыг автомат угаалгын машин шаардана.

Угаах эдлэлээ бохирдлооор нь ялгана. Бага бохирдолтой эдлэлийг их бохирдолтойг бодвол бага температуртай усаар богино хугацаанд угаана.

Угааж буй эдлэлийнхээ даавууг гэмтээхгүйн тулд хувцаснуудынхаа халаасыг эргүүлэх, цахилгааныг татах, товч болон дэгээнүүдийг товчлох хэрэгтэй. Таагүй явдлаас зайлсхийхийн тулд угаах хувцаснуудынхаа халаасанд юм байгаа эсэхийг шалгаарай. Нусны алчуур, оймс г.м жижиг зүйлийг угаахдаа зориулалтын торон уутанд хийж угаагаарай. Энэ зориулалтын торон уутыг машин худалдан авсан дэлгүүрээсээ худалдан авч болно.

 

1. Угаалгын машиныг ажиллуулаагүй үедээ хаалгыг нь онгорхой байлган хатааж эвгүй үнэртэй болохоос сэргийлээрэй

2. Сар бүр «сервис угаалга » гэж 600 юмуу 900 халуун усаар цайруулагчтай угаалгын нунтагаар /жишээ нь: ARIEL УУЛЫН ШҮҮДЭР юмуу ARIEL ЦАГААН САРНАЙ-гаар / хувцас хийхгүйгээр хоосон угааж бай

3. Хатуулга ихтэй ус нь зэврэлт үүсгэж, ингэснээрээ угаалгын машины ашиглалтын хугацааг богинсгодог. Чанар сайтай угаалгын нунтаг нь /Жишээ нь: Ariel/ ус зөөлрүүлэгчтэй байдаг тул зэврэлт үүсгэхийг зогсооно.

4. Автомат угаалгын машины зориулалтын угаалгын нунтгийг хэрэглэж байгаарай. Угаалгын нунтгийн уутан дээр угаалгын машины зураг байгаа эсэхийг анзаараарай. Хагас автомат юмуу гараар угаахад зориулагдсан угаалгын нунтгийн уутан дээр таних зураг байдаг.

 

Санал асуулга

Та Pringles аль амтанд нь илүү дуртай вэ?
Цөцгий болон сонгинотой
20%
Оргиналь
20%
Халуун чинжүүтэй
18%
Бяслаг болон сонгинотой
20%
Утсан хавирга
17%
Xtreme
5%
Оролцсон хүний тоо: 402

Мэдээлэл

Copyright (C)2012 MCS ANUNGOO.
Вэб дизайнВэб сайт-ыг  Модив Софт ХХК-д хөгжүүлэв